• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ШАНХАЙН ФЬЮЧЕРСИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-13 18:19:24

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний дагуу уул уурхайн бүтээгдэхүүн болон үнэт цаасанд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлэх бэлтгэл судалгааны ажлыг хийж байна.

Үүний хүрээнд, 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр МХБ-ийн төлөөлөл БНХАУ-ын Шанхайн Фьючерсийн биржид зочилж, тус биржийн үйл ажиллагаатай танилцаж, туршлагаас нь суралцлаа. Түүнчлэн, Шанхайн Фьючерсийн биржийн дэд ерөнхийлөгч Лу Фен болон Олон улсын харилцааны газрын дэд захирал Ян Юпин нартай уулзалт хийж, цаашид хамтран ажиллахаар боллоо. Тус хамтын ажиллагааны хүрээнд үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, зах зээлийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Шанхайн Фьючерсийн бирж нь зэс, хөнгөн цагаан, цайр, алт, мөнгө зэрэг бүх төрлийн метал, газрын тос, химийн бүтээгдэхүүний фьючерс, опцион гэрээг арилжаалдаг бөгөөд үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаагаар БНХАУ-ын тэргүүлэгч бирж юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ