• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48519.02

( 201.9 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48519.02 201.9
MSE A Индекс 17623.17 118.39
MSE B Индекс 14356.65 21.77

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-19 17:22:18

Энэ өдөр нийт 2,024,365,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-НЫ  ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2025-06-19 16:23:13

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д шинээр арилжаалагдах гэж буй “Омни Ассет II” ХБҮЦ-ны танилцуулгын арга хэмжээ 2025 оны 06-р сарын 20-ны өдөр 08:00 цагаас Монголын хөрөнгийн биржийн I давхар, “МSE hall”-д эхэлнэ.

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 325,759,372 төгрөгийн үнийн дүн бүхий 626,434 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.92%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +10.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -11.55%), Гранд системс ХК (LOT -8.55%), Шарын гол ХК (SHG -3.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 352,813 ширхэг нэгж эрх 284,618,740 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9 ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 600 ширхэг үнэт цаас 60,000 ам.доллараар буюу 204,999,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 738,511,059 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 48994.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,449,575,965,232 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ