• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХК-ИУД КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТӨВШИНГӨӨ ДЭЭШЛҮҮЛЖ, УЛАМ ТӨГӨЛДӨРЖҮҮЛНЭ

2014-12-24 13:52:19
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь СЗХ-ны 2014 оны 162 тоот тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-т тусгагдсан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж, нийтэд тайлагнаж байх шаардлагатай байдаг.
Хувьцаат компани нь үйл ажиллагаандаа засаглалын зарчмыг хэвшүүлэн өөрийн засаглалын төвшинг үнэлж, түүний хэрэгжилтэд зохицуулах эрх бүхий байгууллагын зүгээс хяналт тавин, заавар зөвлөгөө өгч, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байх нь цаашид үнэт цаас гаргагчдын хөрөнгө оруулалт татах чадварыг дээшлүүлэхээс гадна нэр хүнд, цар хүрээгээ тэлэхэд төдийгүй Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр болох юм.
 СЗХ, Монголын хөрөнгийн бирж, ТОП-20 индексийг бүрдүүлэгч Хувьцаат компаниудын ТУЗ-ийн дарга нар Сайн засаглалтай хувьцаат компани болохоор хичээж ажиллах “ТУНХАГ БИЧИГ”-т гурвалсан гарын үсэг зурж баталгаажуулах ажиллагааг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт МХБ-д зохион байгууллаа.
 
 
 

 
 
Мэдээллийн алба  
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ