• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57782

( 179.87 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57782 179.87
MSE A Индекс 22297.93 147.55
MSE B Индекс 15124.13 102.55

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨР БҮРЭН ТӨЛӨГДЛӨӨ

2026-08-27 10:12:35

"Сэндли ББСБ" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг, 3045 /SNDB/ кодтой "Сэндли бонд-2.0" өрийн хэрэгслийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

8 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-26 16:22:33

Энэ өдөр нийт 220,406,649,786 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-25 14:06:16

Энэ өдөр нийт 46,447,510,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШГААС 23.6 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА

2026-02-23 17:45:04

"Монложистикс холдинг" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12, компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.14.10, компанийн ногдол ашгийн бодлогын холбогдох заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн № 26/ТУЗ/16 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 23.6 хувь буюу 2,269,152,832.60 (Хоёр тэрбум хоёр зуун жаран есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун гучин хоёр төгрөг жаран мөнгө) төгрөгийг нэгж хувьцаанд 5.80 (Таван төгрөг наян мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна. 

Ногдол ашиг авах  хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ