• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Ж. ЭРДЭНЭБАТ ЦАН ЦОХИЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2015-01-19 11:40:43
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 24 жилийг тохиолдуулан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монголын хөрөнгийн биржийн 4896 дахь удаагийн арилжааг нээн “Цан” цохиж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Монголын хөрөнгийн бирж ойн баярынхаа өдрөөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж байгаа юм. Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэнээр зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, үнэт цаасны хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах, төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж бүрдэх юм.
Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээл дээрх суурь хүү /benchmark/ болон өгөөжийн муруй  /yeild curve/ өрсөлдөөнт бодит горимд тогтох боломж нээгдэж эдийн засгийн чиг хандлагыг бодитоор илэрхийлэх тоон үзүүлэлт шинээр бий болох ач холбогдолтой юм.
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ