Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дэх заалт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6 дахь хэсэг, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын 1.2.1, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.23, 5.24, 5.25, 5.39.2, 5.39.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчид
тавигдах шаардлага, шалгуур
-
Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь "Монголын хөрөнгийн бирж” ХК-д ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй (Компанийн тухай хуулийн 77.2 дахь заалтыг хэрэгжүүлэхэд энэ шаардлага хамаарахгүй);
-
Эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
-
Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх;
-
Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй
-
Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
-
Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;
-
Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
-
Зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;
-
Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;
-
Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
-
Үнэт цаасны арилжаанд оролцогч зохицуулалттай хуулийн этгээдэд аливаа албан тушаал эрхэлдэггүй байх;
-
Санхүүгийн зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч биш байх;
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК-тай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
-
Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
-
Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;
-
"Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гишүүн брокерын компаниудын эрх бүхий албан тушаалтны холбогдох этгээд биш байх;
-
Уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд биш байх;
-
Уул уурхайн компанийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх;
-
Тухайн салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;
-
Биржийн томоохон харилцагч эсхүл ижил төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг өрсөлдөгч аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ/
-
Хяналт шалгалтын байгууллагын төлөөлөл биш байх;
-
Өмнөх ажил, албан тушаалаас сахилгын шийтгэл хүлээн эсхүл мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах болон захиран зарцуулах ажил хийж байх үедээ ажил олгогчийн итгэлийг алдсан, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн үндэслэлээр чөлөөлөгдөөгүй байх;
-
Өмнө нь компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “хангалтгүй ажилласан” гэсэн үнэлэлт, дүгнэлт авсан бол уг дүгнэлт гарснаас хойш 3 жил өнгөрсөн байх;
-
Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;
-
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байх.
ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
-
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
-
Төрийн байгууллага болон бусад шаардлагатай байгууллагаас тухайн этгээдийн талаар лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн албан бичиг; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу)
-
Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу)
-
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)
-
Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)
-
Иргэний үнэмлэхийн хуулбар; (E-Mongolia системээс авсан лавлагаа, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)
-
Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
-
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт; (эх хувь)
-
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдтэй эсэх лавлагаа; (эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна)
-
Нэр дэвшигчийн баталгаа; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу)
-
Нэр дэвшигчийн мэдэгдэл; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу)
-
Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт.
ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах шалгуур, шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна.
2. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хамгийн их санал авсан 4 нэр дэвшигчийг сонгож, томилно.
ДӨРӨВ. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар
Материал хүлээн авах хэлбэр: Цаасаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл;
Материал хүлээн авах хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд Дотоод аудитор О.Ангирмаа (утас: 89054945)-д хүлээлгэн өгөх.
Анхаарах зүйлс:
-
Материалыг цаасаар илгээхдээ:
-
Нэг дугтуйнд бүх материалыг хийж битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний овог, нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой, ойлгомжтой бичсэн байна.
-
Дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурсан байна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)
-
-
Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
-
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
-
Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
-
Хүчин төгөлдөр бус баримт бичиг ирүүлсэн тохиолдолд баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэн сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.
-
Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
-
Сонгон шалгаруулалтын үе шатуудад Компани нь нэмэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой баримт, материалыг нэр дэвшигчээс, эсхүл холбогдох байгууллагаас авч болно.
-
Нэмэлт мэдээллийг компанийн Дотоод аудитор О.Ангирмаа (утас: 89054945) дугаарын утаснаас авна уу.
Зард хавсаргасан загваруудыг энд дарж татаж авна уу
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК



