• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2025 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-03-24 16:13:09

"Худалдаа хөгжлийн банк" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1- 46.8, 46.10, 46.14, 46.15, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, "Худалдаа хөгжлийн банк" ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.16 дахь заалт болон 13 дугаар зүйлийг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 692 (Зургаан зуун ерэн хоёр) төгрөгийн ногдол ашиг хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл хүлээн авснаас хойш нэг сарын дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ