• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

Индекс Нэгж Өөрчлөлт

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-24 13:54:29

Энэ өдөр нийт 166,394,891,944 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"БАЯНТЭЭГ" ХУВЬЦААТ КОМПАНИ НОГДОЛ АШИГ НЭМЖ ХУВААРИЛНА

2026-06-24 11:09:33

"Баянтээг" ХК 2026 оны 3 дугаар улиралд багтаан ногдол ашиг нэмж хуваарилахаар болсон байна.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-06-23 15:03:21

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 18,334  ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,356,722 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-05-14 14:41:34

"Тавилга" ХК-ийн хувьцаа эзэмшигч О.Батнаран нь "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 22.1.1 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2.1 дэх заалтын дагуу "Тавилга" ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хяналтын багцаас дээш хувийг буюу нийт гаргасан энгийн хувьцаа болох 96,593 ширхэг хувьцааг бүхэлд нь, нэг бүрийг нь 142,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан байна.

Санал гаргагчийн компанид эзэмшиж байгаа хувь, хэмжээ:        21.32% буюу 26,161 ширхэг

Хувьцаа худалдан авах үнэ:                                                                  142,000 төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                                           96,593 ширхэг буюу нийт гаргасан энгийн хувьцаа

Худалдан авах саналын эхлэх хугацаа:                                       2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Худалдан авах саналын дуусах хугацаа:                                     2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр:                 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Худалдан авах саналыг хүлээн авах, хэрэгжүүлэх ажиллагааг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хариуцан гүйцэтгэх ба Э.Анхбат-88816377 дугаарын утсаар хүлээн авна. Цахим хаяг:ankhbat@ucc.mn

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити тауэр, 25 давхарт, 2505 тоот

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ