• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54126.05

( -633.03 -1.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54126.05 -633.03
MSE A Индекс 20800.63 -217.15
MSE B Индекс 14402.83 241.58

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-07-31 10:59:06

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

7 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-30 15:44:39

Энэ өдөр нийт 25,222,294,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЛЮКСЕМБУРГИЙН  ИХ ГҮНТ УЛСАД АЖИЛЛАЛАА

2026-06-18 13:53:39

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Сангийн дэд сайд Б.Хулангаар ахлуулсан санхүүгийн салбарын байгууллагуудын төлөөлөл Люксембургийн Их Гүнт Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээл, тогтвортой санхүүжилт, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх байгууллагуудтай уулзалт хийж байна.

Тухайлбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат Люксембургийн хөрөнгийн бирж /Luxembourg Stock Exchange, LuxSE/ болон Люксембургийн ногоон бирж /Luxembourg Green Exchange, LGX/-ийн удирдлагуудтай албан уулзалт хийж, цаашид Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Талууд:

  • Ногоон болон тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, давхар бүртгэлтэй үнэт цаас гаргах боломжийг судлах,

  • Олон улсын хөрөнгө оруулагчдад хүрэх сувгийг өргөжүүлэх,

  • Зах зээлийн дэд бүтэц, зохицуулалтыг сайжруулах,

  • Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тус тус хамтран ажиллахаар тохиролцсон.

Люксембург нь хөрөнгө оруулалтын сан, олон улсын санхүү, ногоон болон тогтвортой санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх санхүүгийн төвүүдийн нэг бөгөөд тус улсын туршлага нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ