"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Бизнес хөгжлийн газрын захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/295 А/296 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 7 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.
-
Хямдруулалттай үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.
-
Купонтой үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



