• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51704.67

( 94.23 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51704.67 94.23
MSE A Индекс 19880.57 49.72
MSE B Индекс 14299.8 87.03

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-06-23 15:03:21

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 18,334  ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,356,722 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2026-06-22 18:01:43

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦЛОО

2026-06-22 17:43:57

Хурлын зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, дилерийн компанид хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргүүлээгүйн улмаас цуцлахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-23 13:52:07

2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 752,437,233 төгрөгийн үнийн дүн бүхий 1,300,594 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +10.01%), Бодь Даатгал ХК (BODI +5.31%), Махимпекс ХК (MMX+5.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -7.68%), Могойн гол ХК (BDL -3.33%), Гермес центр ХК (HRM -2.7%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 22,790 ширхэг нэгж эрх 23,270,074.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1,200,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9,500 ширхэг үнэт цаас 950,000.00 ам.доллар (3,397,219,000₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,377,600 ам.доллар буюу 15,654,385,152 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,928,000 юань буюу 4,710,680,640 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 24,539,192,099 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18%-иар өсч, 51,704.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,519,579,270,281 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ