“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2022 онд нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон, нээлттэй хувьцаат компани болсноос хойших анхны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн бүрэлдэхүүн гурван жилийн хугацаанд нээлттэй хувьцаат компанийн засаглалын суурийг бүрдүүлэх, хяналт шинжилгээ, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх чиглэлээр бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлж, 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шинэ бүрэлдэхүүнд ажлаа шилжүүллээ.

Тус Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийн хугацаандаа компанийн засаглал, хяналт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн үзүүлэлтээс онцлоход:
-
ТУЗ нийт 75 удаагийн хурлаар 218 асуудал хэлэлцэж, 48 тэмдэглэл, 199 тогтоол гаргасан.
Хороодын үйл ажиллагаа:
-
Аудитын хороо 30 удаагийн хурлаар 67 асуудал,
-
Нэр дэвшүүлэх хороо 19 удаагийн хурлаар 24 асуудал,
-
Цалин урамшууллын хороо 13 удаагийн хурлаар 13 асуудал,
-
Эрсдэлийн хороо 3 удаагийн хурлаар 3 асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн.
Компанийн эрсдэлийн удирдлага, дотоод хяналт болон засаглалын тогтолцооны үр нөлөөг хараат бус, бодитой үнэлэх, цаашид үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах зорилгоор 2023 оны 11 дүгээр сард Дотоод аудитын нэгжийг байгуулсан бөгөөд тус нэгж нь нийт 12 чиглэлийг хамарсан 25 удаагийн аудитын хяналт, мониторинг хийж, 56 асуудлыг илрүүлэн, ТУЗ болон түүний хороодын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.
Эдгээр ажлын үр дүнд компанийн дотоод хяналтын тогтолцоо үе шаттайгаар бэхжин, гүйцэтгэл болон хариуцлагын тогтолцоо сайжрах нөхцөл бүрдэж, ТУЗ-ийн шийдвэрийн хэрэгжилтийн хяналт тогтмолжин, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, үр ашиг, засаглалын чадамжийг нэмэгдүүлэх чухал алхам болсон юм.
ТУЗ-ийн дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



