• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57814.85

( 212.72 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57814.85 212.72
MSE A Индекс 22245.45 95.07
MSE B Индекс 15081.57 59.99

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-27 14:45:21

Энэ өдөр нийт 75,966,820,048 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"СЭНДЛИ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨР БҮРЭН ТӨЛӨГДЛӨӨ

2026-08-27 10:12:35

"Сэндли ББСБ" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг, 3045 /SNDB/ кодтой "Сэндли бонд-2.0" өрийн хэрэгслийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

8 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-26 16:22:33

Энэ өдөр нийт 220,406,649,786 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-07-03 12:07:02

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Бат-Оргил нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

“Инвескор Капитал ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч бөгөөд ийнхүү зах зээл үүсгэгчдийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр тодорхой үр дүн гарч эхлээд байгаа бөгөөд түүний нэг нь биржийн 2026 оны эхний хагас жилийн арилжааны үнийн дүн 728 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 124.7 хувиар өсөөд байна.

Тусгай хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгон хөгжүүлэхэд чиглэн ажиллах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ