• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53945.82

( 1039.08 1.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53945.82 1039.08
MSE A Индекс 20794.14 399.57
MSE B Индекс 14004.61 -128.13

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 8 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-07-28 11:39:36

Сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

7 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-27 17:27:49

Энэ өдөр нийт 94,012,788,572 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2026-07-27 15:34:47

2026 онд МХБ-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс ₮102.81 буюу 38.73 хувиар өсч, нэгж хувьцаа 368.29 төгрөгт хүрч хаагдсан байна.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-07 13:38:30

2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 595,274,673 төгрөгийн үнийн дүн бүхий 922,671 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүрд XK (HRD +14.96%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.48%), Алтайн зам ХК (AZH +5.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар Би ди сек ХК (BDS -7.15%), Ард Даатгал ХК (AIC -5.46%), Хас Банк (XAC-5.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 3,953 ширхэг нэгж эрх 4,219,340.32 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 75,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15,097 ширхэг үнэт цаас 1,509,586,800.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 300.00 ам.доллар (1,074,489)-оор,

  • Багцын арилжаагаар 5,000,000 ширхэг үнэт цаас 400,000,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,184,000 юань буюу 6,953,109,760 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар  буюу 6,027,883,290 төгрөгөөр,

  • "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,564,000 ам.доллар  буюу 12,764,929,320 төгрөгөөр,

  • "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,564,000 ам.доллар  буюу 12,764,929,320 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,657,908,480 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 45,678,990,473 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.77%-иар буурч, 51,333.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,375,060,306,579 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ