2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 183,394,270 төгрөгийн үнийн дүн бүхий 619,987 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол алт ХК (ERS +14.99%), Говь ХК (GOV +14.17%), Монгол Базальт ХК (MBW +3.8%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.34%), Ард кредит ББСБ ХК (ADB -2.84%), Улсын их дэлгүүр ХК (UID-1.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 10,330 ширхэг нэгж эрх 10,117,004.83 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаас 500,050.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаас 300.00 ам.доллар (1,074,747)-оор,
-
Багцын арилжаагаар 1,847,532 ширхэг үнэт цаас 461,439,592.32 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,248,000 юань буюу 6,982,358,400 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,702,800 ам.доллар буюу 6,100,263,972 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,736,000 юань буюу 4,604,308,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 18,343,556,836 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.65%-иар өсч, 51,667.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,455,395,942,057 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



