Биржийн I ангилалд бүртгэлтэй “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат өнөөдөр (2026.07.27) компанийн 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнг танилцууллаа.
Тэрээр “МХБ-ийн 2026 оны эхний хагас жилийн тайланг танилцуулахдаа мэдээллийг санхүүгийн үр дүн, зах зээлийн идэвх, бизнесийн өсөлтийг дэмжих чиглэлээр стратегийн ямар арга хэмжээ авч, ямар үр дүн гаргасан талаар тоймлон хүргэсэн юм.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:
-
Бирж нь тайлант хугацаанд нийт 6.73 их наяд төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд үүнээс уул уурхайн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг 5.9 их наяд төгрөгөөр, биржид бүртгэлтэй 162 компанийн хувьцааг 144.17 тэрбум төгрөгөөр, компанийн болон орон нутгийн 13 бондыг 474.73 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасыг нийт 51 удаагийн арилжаагаар 137.82 тэрбум төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3 үнэт цаасыг 68.43 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын 3 сангийн нэгж эрхийг 1.38 тэрбум төгрөгөөр тус тус амжилттай арилжааллаа.
-
Үнэт цаасны арилжааны 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг 2025 оны эхний хагас жилтэй харьцуулахад Бондын анхдагч зах зээлийн арилжаа +1378.0%, Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа +26.2%, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа +116.9%, Бондын хоёрдогч зах зээлийн арилжаа +79.0%-иар тус тус өссөн бол Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа -71.4 хувь, Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаа -68.9%-иар тус тус буурсан байна.
-
2026 оны эхний хагас жилийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг 2025 оны эхний хагас жилтэй харьцуулахад Нүүрс +687.0%, Төмрийн хүдэр, баяжмал +9.3%, Зэс +193.6%-иар тус тус өссөн бол Жоншны хүдэр, баяжмал -100.0% буурсан.
-
2026 онд МХБ-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс ₮102.81 буюу 38.73 хувиар өсч, нэгж хувьцаа 368.29 төгрөгт хүрч хаагдсан байна.
-
2026 оны II улирлын байдлаар компанийн нийт орлого 30.8 тэрбум төгрөгт хүрч, үүнээс үйл ажиллагааны орлого 7.6 тэрбум төгрөг, хүүгийн орлого 23.2 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд үйл ажиллагааны зардал 3.4 тэрбум төгрөг, урсгал зардал 742 сая төгрөг, мэдээллийн технологийн зардал 938 сая төгрөг, үйл ажиллагааг дэмжих зардал 115 сая төгрөг, үйл ажиллагааны бус зардал 151 сая төгрөг, орлогын албан татвар 2.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулж, цэвэр ашиг 23.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2025 оны II улирлын 12.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай харьцуулахад 10.9 тэрбум төгрөгөөр буюу ойролцоогоор 91 хувиар өссөн үзүүлэлт юм.
2026 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:
Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд
-
Зах зээл үүсгэгчийн тогтолцоог сайжруулах чиглэлээр “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ын шинэчилсэн найруулгыг батламжлуулснаар үүргийг нарийвчилж, ойлгомжтой болгох, арилжааны шимтгэлийн хөнгөлөлт эдлүүлэх, мэдээлэл нийлүүлэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, зах зээл үүсгэгчийг төрөлжүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг орууллаа.
-
Шорт арилжаа, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх,
-
Шинэ бүтээгдэхүүн, шинэ индекс, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх,
-
Иргэд олон нийтийн санхүү, хөрөнгийн зах зээлийн боловсрол, мэдээллийг нэмэгдүүлэх
-
Зах зээлийн өгөгдөл, тайлагнал, мэдээллийн ил тод байдлыг системийн түвшинд сайжруулахад чиглэсэн томоохон ажлуудыг шат дараатай хийж, хэрэгжүүллээ.
-
Та бүхэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2026 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
-
Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



