• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55325.06

( 1379.24 2.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55325.06 1379.24
MSE A Индекс 21250.39 456.25
MSE B Индекс 14058.91 54.3

Мэдээ мэдээлэл

ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ”-Д СТРАТЕГИЙН ТҮНШЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2026-07-29 17:24:39

Хөрөнгийн зах зээлийн оролцогчид, харилцагч байгууллагууддаа энэхүү форумд идэвхтэй хамтран оролцохыг уриалж байна.

7 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-29 16:21:34

Энэ өдөр нийт 144,497,251,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-28 15:32:55

Энэ өдөр нийт 46,336,874,125 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ”-Д СТРАТЕГИЙН ТҮНШЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2026-07-29 17:24:39

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь олон улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн санхүүгийн зах зээлтэй илүү нягт холбох зорилгоор Их Британийн Лондон хотноо 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдах “Монголын хөрөнгө оруулалтын форум”-д стратегийн түншээр хамтран ажиллана.

Тус форумыг судалгаа, зөвлөх үйлчилгээний Capital Markets Mongolia (CMM) компани хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Equities, IPO, Impact Investing, AI & Fintech” сэдвийн хүрээнд Монголын тэргүүлэх компаниуд, бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд болон олон улсын хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулах юм.

Форумын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлийн олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэд хэдэн стратегийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд Монголын Хөрөнгийн Бирж болон Лондонгийн Хөрөнгийн Биржийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр биржийн давхар бүртгэлийн боломжийг судлах, үнэт цаасны бүртгэл, компанийн засаглалын чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан дэмжих, эдгээр компаниудыг багтаасан хөрөнгө оруулалтын санг олон улсын зах зээлд гаргах боломжийг судлах, түүнчлэн Монголын компаниудын олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлэх асуудал багтсан.

Форумд дэлхийн санхүүгийн салбарын нэр хүндтэй байгууллагууд болох Franklin Templeton, JP Morgan, Morgan Stanley, StoneX, London Stock Exchange, EBRD, Standard Chartered Bank, BNY, UBS, Pictet, Symbiotics UK, Adamant, Cavendish, ICBC, STJ Advisors, Philip Capital зэрэг олон улсын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд бүртгүүлээд байна.

Энэхүү форум нь Монгол Улсын Засгийн газар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг болох Franklin Templeton-той хамтын ажиллагаагаа эхлүүлж, төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлэх, тэдгээрийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн Үндэсний хөрөнгө оруулалтын санд багцлах, цаашид дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэн олон нийтэд санал болгох бэлтгэл ажлыг хангаж буй цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд системийн нөлөө бүхий арилжааны банкнууд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, тэр дундаа давхар бүртгэл хийх бэлтгэл ажлаа хангаж байгаа энэ үед форум нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал индэр болох юм.

Иймд Монголын Хөрөнгийн Бирж нь хөрөнгийн зах зээлийн оролцогчид, төрийн өмчит компаниуд, хувьцаат компаниуд болон холбогдох байгууллагуудыг энэхүү форумд идэвхтэй хамтран оролцож, Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Форумд бүртгүүлэх холбоос: https://mif.capitalmarkets.mn/london-2026

Холбоо барих: enkhjin@capitalmarkets.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ