• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54385.03

( -374.05 -0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54385.03 -374.05
MSE A Индекс 20800.63 -217.15
MSE B Индекс 14402.83 241.58

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-30 15:44:39

Энэ өдөр нийт 25,222,294,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК ХУРИМТЛАГДСАН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-07-30 12:18:46

Нийт 11,093,349,600 төгрөгийг, нэгж хувьцаанд 60 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-30 09:51:56

1316 кодтой, ЗГХБ-Б-52-494 нэртэй Засгийн газрын хямдруулалттай өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-07-31 10:59:06

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/346, А/347 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ