2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 715,415,793 төгрөгийн үнийн дүн бүхий 873,155 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хүрд XK (HRD+14.98%), Бодь Даатгал ХК (BODI+13.41%), Инвескор ББСБ ХК (INV +12.37%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -14.75%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -12.82%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -12.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 99,840 ширхэг нэгж эрх 57,306,090.43 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 276 ширхэг үнэт цаас 20,700,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 442,200 ам доллар буюу 1,589,222,580 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,056,000 юань буюу 6,948,664,320 төгрөгөөр
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,700,567,040 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 14,033,375,823 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.06%-иар өсч, 54,831.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,947,737,099,416 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



