• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55235.86

( 287.8 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55235.86 287.8
MSE A Индекс 21179.55 86.9
MSE B Индекс 14954.38 -26.64

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПЕКС КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-08-06 14:24:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

“Апекс Капитал ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч бөгөөд ийнхүү зах зээл үүсгэгчдийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.

Тусгай хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгон хөгжүүлэхэд чиглэн ажиллах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ