2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 482,363,495 төгрөгийн үнийн дүн бүхий 1,043,363 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.00%), Бодь Даатгал ХК (BODI +5.53%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD+3.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Оллоо ХК (OLL -12.00%), Шарын гол ХК (SHG -10.93%), Монноос ХК (MNS -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 48,986 ширхэг нэгж эрх 21,528,931.18 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 56 ширхэг үнэт цаас 4,200,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203 ширхэг үнэт цаас 20,300,000.00 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 246,000 ширхэг үнэт цаас 2,079,930,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 445,500 ам доллар буюу 1,600,904,250 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 80 багц 512,000 тонн 1/3 коксжих нүүрс 50,380,800 ам доллар буюу 181,043,404,800 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 8,422,400 ам доллар буюу 30,265,894,400 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн 1/3 коксжих нүүрс 30,848,000 ам доллар буюу 110,852,288,000 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,480,000 ам доллар буюу 16,098,880,000 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,703,569,920 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 347,173,263,796 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.52%-иар өсч, 55,235.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,058,418,320,898 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



