2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 408,819,563 төгрөгийн үнийн дүн бүхий 969,536 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тав ХК (TAV+14.73%), Монложистикс Холдинг ХК (MLG+14.54%), Ард инвестмент групп ХК (AIG+13.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хэрлэн Хивс ХК (HRL -15.00%), Хай би ойл ХК (HBO -7.41%), Шивээ овоо ХК (SHV -5.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 45,912 ширхэг нэгж эрх 50,818,165.45 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,010.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 21 ширхэг үнэт цаас 2,102,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаас 400.00 ам доллар буюу 1,437,764 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 2,190,080 ам доллар буюу 7,872,045,453 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 14,784,000 юань буюу 7,878,245,760 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам доллар буюу 1,636,894,314 төгрөгөөр, тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 17,850,463,029 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.11%-иар өсч, 55,675.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,120,707,583,724 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



