Монголын хөрөнгийн бирж" ХК-аас НҮБ-ийн Цөлжилтийн эсрэг конвенцын оролцогч талуудын хүрээнд зохион байгуулагдаж байгаа СОР17 олон улсын хурлын Business day-ийн буюу 2026.08.20-ны өдрийн 15:00-16:30 цагийн хооронд "Ногоон бонд" сэдвээр хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэг нь Ногоон бонд гаргах сонирхолтой байгууллага ААН-үүдийг мэдлэг мэдээллээр хангаж зах зээлийг хөгжүүлэх, цөлжилтийн эсрэг болон байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтуудыг үнэт цаас буюу ногоон бондоор санхүүжүүлэх боломжийг олон нийтэд сурталчлан таниулж, өргөжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Тиймээс зах зээлийн Ногоон бонд гаргах сонирхолтой байгууллага, ААН болон хөрөнгө оруулагчид, мэргэжлийн оролцогч та бүхнийг Ногоон бонд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



