2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 539,581,023 төгрөгийн үнийн дүн бүхий 678,503 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол шуудан ХК (MNP+8.81%), Монгол Базальт ХК (MBW+6.72%), Хай би ойл ХК (HBO+5.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монложистикс Холдинг ХК (MLG -6.72%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -5.41%), Ремикон ХК (RMC -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 15,078 ширхэг нэгж эрх 17,219,626.60 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 22 ширхэг үнэт цаас 1,875,500.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200,000.00 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 2,118,888 ширхэг үнэт цаас 988,610,400.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 11,136,000 ам доллар буюу 40,026,013,440 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 1 багц 3,300 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 264,000 ам доллар буюу 948,892,560 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,377,600 ам доллар буюу 15,734,363,904 төгрөгөөр,
Энэ өдөр нийт 58,256,756,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.01%-иар буурч, 55,794.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,215,765,686,230 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



