2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 579,753,936 төгрөгийн үнийн дүн бүхий 1,273,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ+14.99%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD+8.33%), Крипто Үндэстэн ХК (CNF+5.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -14.95%), Монгол Базальт ХК (MBW -5.24%), Говь ХК (GOV -4.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 63,192 ширхэг нэгж эрх 33,700,499.17 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1,519 ширхэг үнэт цаас 113,925,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 15,360,000 юань буюу 8,187,955,200 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,616,000 ам доллар буюу 20,186,150,400 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 471,900 ам доллар буюу 1,696,197,360 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн 1/3 коксжих нүүрс 134,643,200 ам доллар буюу 483,961,518,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 10,009,600 ам доллар буюу 35,978,506,240 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 14,592,000 ам доллар буюу 52,449,484,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
-
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 13,465,600 ам доллар буюу 48,400,752,640 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 651,587,944,155 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.22%-иар өсч, 55,915.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,224,119,340,399 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



