Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/371 тоот тушаалаар бүртгэгдсэн “Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн /ажлын 5 өдөр/ Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
“Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Үнэт цаас гаргагч: “Есөн Шижир Актив Хоёр ТЗК” ХХК
Үнэт цаасны нэр: "Шижир – 1" ХБҮЦ
Үнэт цаасны төрөл: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)
Үнэт цаасны нийт тоо ширхэг: 100,000
Татан төвлөрүүлэх үнийн дүн: 10,000,000,000
Хугацаа: 24 сар
Хүү: 19.0 хувь
Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам
Үнэт цаасны үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: 12, 24 дэх саруудад тэнцүү дүнгээр хувааж төлнө
-
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



