Өнөөдөр /2026.08.20/ Монголын хөрөнгийн бирж" ХК-аас НҮБ-ийн Цөлжилтийн эсрэг конвенцын оролцогч талуудын 17-р хурлын /СОР17/ хүрээнд "Ногоон бонд: Цөлжилттэй тэмцэх арга хэмжээг санхүүжүүлэх боломж" сэдэвт хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгууллаа.

Ногоон бонд хэлэлцүүлгийн модериатороор ТОС холбооны Бизнес хөгжил, төсөл хариуцсан ахлах менежер Б.Халиун, панелистуудаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд гаргасан "Хаан банк" ХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, "Эм Жи Эл Акуа" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ундрал нар оролцож ногоон бондын өнөөгийн нөхцөл байдал цаашдын төлөв, зохицуулагч байгууллагаас баримталж байгаа бодлого, зохицуулалт, үнэт цаас гаргасан туршлага зэргийг нээлттэй ярилцаж, Ногоон бонд гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг сонирхсон иргэд ААН-үүдэд өгөв.

Тус хэлэлцүүлэг нь "Ногоон" бонд гаргах сонирхолтой байгууллага ААН-үүдийг мэдлэг мэдээллээр хангаж зах зээлийг хөгжүүлэх, цөлжилтийн эсрэг болон байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтуудыг үнэт цаас буюу ногоон бондоор санхүүжүүлэх боломжийг олон нийтэд сурталчлан таниулж, өргөжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор талуудын оролцоог хангаж амжилттай боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



