• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

56664.44

( 437.73 0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 56664.44 437.73
MSE A Индекс 21645.31 218.77
MSE B Индекс 14600.07 17.76

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 8 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-08-21 10:05:50

“Монголын хөрөнгийн бирж” ХК олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг тэлэх, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар, дадлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалт”-ыг 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн хугацааны туршлага, нийгэм, олон нийтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн "Үнэт цаасны зах зээлийн дунд шатны сургалт"-ыг зарлаж  8 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.

  • Ухаалаг хөрөнгө оруулалтын үндэс
  • Санхүүгийн тайлангийн шинжилгээ /дадлага/
  • Техник шинжилгээний үндсэн ойлголт аргачлал
  • Хувцааны үнэ, үнэлгээг тооцох аргууд
  • DCF загвар /дадлага/
  • Бондын үнэлгээ, өгөөж тооцоолол
  • Арилжааны стратеги
  • Арилжааны сэтгэл зүй

Дунд шатны сургалтад танхимаар нийт 24 хүн хамрагдсан бөгөөд үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэлээ.

Сургалтын төгсгөлд нь биржийн Бизнес хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн П.Нямдорж суралцагчдад сертификатыг гардууллаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ