• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57286.42

( 621.98 1.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57286.42 621.98
MSE A Индекс 21878.73 233.42
MSE B Индекс 14921.38 321.31

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЕСӨН ШИЖИР ИНВЕСТ ББСБ” ХХК 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “ШИЖИР-1” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ АРИЛЖААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ.

2026-08-24 11:28:42

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (08  дугаар сарын 24-ний өдөр) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат хэлсэн үгэндээ:

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 2016 оноос хойш санхүүгийн салбарт тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, жижиг, дунд бизнес болон иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн санхүүгийн байгууллага бөгөөд өнөөдөр “Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК-аар дамжуулан анхны ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож, хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, тогтвортой өгөөж хүртэх боломж бий болгож буйг онцлон тэмдэглээд,

"Есөн шижир инвест ББСБ" ХХК-ийн хамт олонд ХБҮЦ-ний анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсэхийн зэрэгцээ үндсэн  андеррайтер "ТиДиБи Секьюритис ҮЦК" ХХК, Өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнейс" хуулийн фирм, Хөрөнгө итгэмжлэн удирдагч "Монголын ипотекийн корпораци ОССК" ХХК, Зээлийн шинжилгээ гаргагч “Интер Аудит” ХХК зэрэг байгууллагуудаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Ийнхүү  "Есөн шижир актив хоёр" ТЗК-ийн гаргаж буй "Шижир-1 ХБҮЦ" анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье.

“ШИЖИР-1” ХБҮЦ-ны үндсэн нөхцөл

  • Нийт үнийн дүн: 10 тэрбум төгрөг
  • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
  • Хугацаа: 24 сар
  • Жилийн өгөөж: 19%
  • Хүү төлөх давтамж: Улирал тутам
  • Хүүгийн орлогын татвар: 5%
  • Арилжаа: Монголын Хөрөнгийн Бирж
  • Үнэт цаас гаргагч: Есөн шижир инвест ББСБ 
  • Үндсэн Андеррайтер:  TDB Securities SC 

Анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоног явагдах ба захиалга 100 хувь биелсэн үед хаагдах тул мөнгөн хөрөнгөө тогтмол өгөөжтэй хэрэгсэлд байршуулах сонирхолтой хувь хүн, компани, мэргэжлийн хөрөнгө оруулагч та бүхэн өөрсдийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгнө үү.

Холбоо барих: 7010-0261
Энэхүү үнэт цаасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ