2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 592,345,042 төгрөгийн үнийн дүн бүхий 810,024 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Түшиг Уул ХК (TUS +14.96%), Улаанбаатар БҮК ХК (BUK+14.72%), Бодь Даатгал ХК (BODI+12.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хар тарвагатай ХК (TVT -14.97%), Оллоо ХК (OLL -14.29%), Э-Транс ложистикс XК (ETR -11.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 154,883 ширхэг нэгж эрх 115,591,066.21 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 18 ширхэг үнэт цаас 1,350,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,732 ширхэг үнэт цаас 172,876,370.00 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 5,180,274 ширхэг үнэт цаас 1,500,000,139.44 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 12,352,000 ам доллар буюу 44,389,011,840 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 471,900 ам доллар буюу 1,695,852,873 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 10,329,600 ам доллар буюу 37,121,173,632 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 60 багц 384,000 тонн 1/3 коксжих 47,116,800 ам доллар буюу 169,322,230,656 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 10,080,000 юань буюу 5,390,078,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 260,300,510,018 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.00%-иар өсч, түүхэн дээд 57,232.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,440,837,878,307 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



