2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 872,235,433 төгрөгийн үнийн дүн бүхий 1,185,455 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +15.00%), Багануур ХК (BAN +14.97%), Стандарт проперти групп ХК (BBD +14.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол керамик ХК (KEK -11.11%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.87%), Бодь Даатгал ХК (BODI -5.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 55,267 ширхэг нэгж эрх 59,346,093 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 739 ширхэг үнэт цаас 37,869,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 47 ширхэг үнэт цаас 4,700 ам.доллар (16,898,286)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 19,392,000 юань буюу 10,373,944,320 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 11,360,293,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.61%-иар өсч, 58,217.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,895,408,359,999 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



