Өнөөдөр /2026.09.02/ Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6 ширхэг захиалга, купонтой 2 жилийн хугацаатай бондод 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6 ширхэг захиалга буюу нийт 10.00 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.
Арилжааны үр дүнд нийт 9.56 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.678 хувиар, купонтой 2 жилийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.626 хувиар тус тус тогтлоо.
Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



