2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 653,194,660 төгрөгийн үнийн дүн бүхий 3,807,533 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Оллоо ХК (OLL +14.13%), Мик холдинг ХК (MIK +10.33%), Э-Транс ложистикс XК (ETR +7.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тээвэр дархан ХК (TEE -14.84%), Авто импекс ХК (AOI -10.46%), Жуулчин дюти фрий ХК (SUL -9.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 160,081 ширхэг нэгж эрх 154,664,650 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 412 ширхэг үнэт цаас 41,196,880 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 22 ширхэг үнэт цаас 2,200 ам.доллар (7,910,034)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 19,558,400 ам.доллар буюу 70,321,640,448 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 18,496,000 юань буюу 9,916,630,400 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 19,558,400 ам.доллар буюу 70,321,640,448 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 16,384,000 ам.доллар буюу 58,908,180,480 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 210,325,358,000 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.27%-иар өсч, 63,054.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,807,643,914,795 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



