“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-той хамтран Монголын үндэсний ТОП 100 ААН-үүдээс нээлттэй компани болж, хөгжлийн дараагийн шатанд гарах үйл явцад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг гарган, зохих ажлуудыг шат дараатай хийж гүйцэтгэсэн.
Энэ хүрээнд бирж нь хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компанийн үнэт цаасыг биржид хөнгөлөлттэй нөхцөлөөр бүртгүүлэх чиглэлээр холбогдох журмууддаа нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан юм.

Улмаар 2025 онд үндэсний ТОП 100 ААН-үүдэд зориулж, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж, эрх зүйн зохицуулалт, холбогдох журмуудын өөрчлөлт шинэчлэлтийн талаар танилцуулга мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулж байсан бол энэ удаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломжуудыг танилцуулах “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж ба шалгуур шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө.
МҮХАҮТ-тай хамтарсан энэхүү сургалт 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14:00-16:30 цагийн хооронд "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE Hall танхимд болох тул Монгол Улсын үндсэний ТОП 100 ААН-үүдийн төлөөлөл та бүхнийг тус сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Сургалтаар:
-
Санхүүжилт татах боломжууд;
-
Биржид бүртгүүлэхэд тавигдах шалгуур, шаардлага;
-
СЗХ-ны бүртгэлийн үйл ажиллагаа, хөнгөлөлт, чөлөөлөлт;
-
Үнэт цаасаар санхүүжилт татах үйл ажиллагааны бэлтгэл хангах зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга мэдээлэл хүргэх болно.
Хөтөлбөртэй энд дарж танилцана уу
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



