Монголын хөрөнгийн бирж 2015 оны 03 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 17,703,375,042.00 төгрөгийн гүйлгээ хийв.
Хувьцааны арилжаа:
Нийт 56 компанийн 106,893 ширхэг хувьцааг 369,174,542.00 төгрөгөөр арилжсан.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 204,102,415 |
2 | DAZ | ДОРНОД АВТО ЗАМ | 64,732,500 |
3 | APU | АПУ | 38,013,295 |
4 | GOV | ГОВЬ | 16,890,420 |
5 | MIE | МАТЕРИАЛИМПЕКС | 11,985,000 |
ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | BDSC | БиДиСек ҮЦК ХК | 609,455,496 |
2 | STIN | Стандарт инвестмент ҮЦК ХХК | 32,399,094 |
3 | ARD | Ард Капитал Групп ҮЦК ХХК | 18,627,010 |
4 | GNDX | Гендекс ҮЦК ХХК | 16,450,000 |
5 | BUMB | Бумбат-Алтай ҮЦК ХХК | 5,791,430 |
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 173,332 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 17,333,200,000.00 төгрөгөөр арилжлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | TDB | ТиДиБи Капитал ҮЦК | 14,228,300,000 |
2 | GLMT | Голомт секюритиз ҮЦК | 2,523,600,000 |
3 | BDCS | БиДиСек ҮЦК | 462,900,000 |
4 | ZRGD | Зэргэд ҮЦК | 40,000,000 |
5 | GAUL | Гаүли ҮЦК | 29,800,000 |
2015 оны 3 дугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,378,547,310,649.08 төгрөг болсон ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.36% өссөн ба MSE ALL индекс 987.31 нэгж болж 0.65%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ