• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТАВАН ТОЛГОЙ” ХК ЗӨВЛӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

2015-05-01 11:32:54
Монголын Хөрөнгийн биржээс Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Компанийн засаглалыг дэмжих нэгжийг байгуулан ажиллаж байгаа билээ. Тус нэгжээс “Жилийн үйл ажиллагааны тайлан бэлтгэх тухай” болон “ХК өөрийн цахим хуудсанд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд зориулсан булантай байх” тухай зөвлөмжийг гарган ХК-иудад хүргүүлсэн.
 
 
Энэ дагуу МХБ-ийн ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудаас хамгийн түрүүнд “Таван толгой” ХК-иас дээрх зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар мэдэгдэл ирүүллээ. МХБ-ийн санаачлагыг дэмжиж, Компанийн сайн засаглалын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллахаа мэдэгдсэн “Таван толгой” ХК-д нийт хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын өмнөөс талархал илэрхийлье.
 
Биржид бүртгэлтэй нийт ХК-иуд “Таван толгой” ХК-ийн үлгэр дууриаллаар энэхүү зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.   
 
/Зөвлөмжийг “Компанийн засаглал” булангаас үзнэ үү/. 

Компанийн засаглалыг дэмжих нэгж
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ