• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

56118.6

( 324.18 0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 56118.6 324.18
MSE A Индекс 21359.85 10.44
MSE B Индекс 14626.31 29.21

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ 12 ҮЦК-ИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЛАА

2015-05-11 18:26:10
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн “Гишүүнчлэлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.3.4 дахь заалтыг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 138 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэр бүхий 12 компанийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хязгаарлах арга хэмжээ авлаа. 
Үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлах гишүүн компаниудын жагсаалт:
1. Ард капитал групп ХХК
2. Булган брокер ХХК
3. Бумбат-Алтай ХХК
4. Гүүдсек ХХК
5. Зэргэд ХХК
6. Монгол секюритиес ХК
7. Монсек ХХК
8. Нэйшнл секюритис ХХК
9. Өндөрхаан инвест ХХК
10.Фронтиер ХХК
11. Блэкстоун интернэйшнл ХХК
12.Глобал Ассет ХХК
 Гүйцэтгэх захирлын тушаалыг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ