• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМТАЙ ХАМТАРЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

2015-06-08 10:34:01
МХБ, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгчдийг Хөрөнгийн зах зээлд гаргах олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зохион байгуулж, үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниудыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудтай холбож, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эхлүүлээд  байгаа юм.
6 дугаар сарын 5-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангар Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүүтэй уулзаж, санал дэвшүүллээ.
Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн бирж өөрийн хэрэгжүүлж буй бодлого чиглэл, хөрөнгийн зах зээл дээр буй боломжийг танилцуулсан бөгөөд хамтарсан ажлын хэсэг байгуулж, аж үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар нарийвчилсан судалгааг хийхээр боллоо.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ