• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50648.85

( 66.54 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50648.85 66.54
MSE A Индекс 19428.42 102.89
MSE B Индекс 14255.57 -89.72

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-20 15:46:54

Энэ өдөр нийт 305,235,623,577 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-20 10:33:41

Зочид үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар зохих мэдээлэл авсан юм.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-20 09:26:20

Хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр UGB-BD-19/05/28-C0097-16 симболтойгоор эхлүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ҮЦТТТХТ, ХААН БАНК БОЛОН “ФРОНТИЕР” ХХК ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2012-04-25 00:00:00
Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн хувьд одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 04-р сарын 07-ны өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурж хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартад нийцүүлэх томоохон хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ.
 
Шинэчлэлийн ажлын хүрээнд үнэт цаасны арилжаа, хяналт, брокер, төлбөр тооцооны шинэ систем буюу Millennium IT системийг суурилуулах ажил хийгдэж дуусч байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Т+3 буюу харилцагч үнэт цаас худалдаж авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийг хийж гүйцэтгэдэг механизм уруу шилжиж байна. Энэхүү системд шилжсэнээр үнэт цаасны хөрвөх чадвар болон, арилжааны үнийн дүн, зах зээлийг эргэлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцож хөрөнгө оруулалт хийхэд таатай орчин бүрдэж, аж ахуйн нэгжүүд олон нийтийн компани болж хөрөнгө оруулалт татахад томоохон хөшүүрэг болох юм.
 
Төлбөр тооцооны шинэ системд шилжиж байгаатай холбогдуулан арилжааны банкуудтай төлбөр тооцооны банкны үйлчилгээ үзүүлэх гэрээг ҮЦТТТХТ-өөс байгуулж байгаа бөгөөд энэ удаад Монгол Улсын хамгийн олон харилцагч, салбар нэгжтэй, тэргүүлэгч банкуудын нэг болох ХААН банк болон “Фронтиер” ХХК-тай энэхүү гэрээг үзэглэлээ.