• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

НИЙТ БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ КОМПАНИЙН АНХААРАЛД

2015-10-14 17:10:09
Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 103/131 тоот хамтарсан тушаалаар "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн заавар",  "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх дансны жишиг жагсаалт, санхүүгийн тайлан болон түүний тодруулгын маягт"-ыг баталж, дээрх заавар, маягтыг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхийг үүрэг болгосон.

Үүний дагуу дээрх заавар, маягт болон цахим тайланг Хороо хүлээж авахтай холбоотой мэдээллийн талаар ҮЦК-уудын нягтлан бодогчдод зориулсан тусгайлсан сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагаас Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулах гэж байна.

Иймд сургалтад нягтлан бодогчдоо идэвхтэй оролцуулах шаардлагатайг ҮЦК-ийн удирдлагууд анхаарна уу.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ