Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай жилийн 14.108% хүүтэй үнэт цаасны 22,399 ширхэг буюу 2.2 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100% буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
| № | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
| 1 | "БиДиСек ҮЦК" ХК | 11,282 |
| 2 | "Ард секьюритиз ҮЦК" ХХК | 10,746 |
| 3 | "Голомт секюритиз ҮЦК" ХХК | 330 |
| 4 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 21 |
| 5 | "Новел инвестмент ҮЦК" ХХК | 18 |
| 6 | "Сикап ҮЦК" ХХК | 2 |
| Нийт | 22,399 | |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



