• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХК-НИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-03-01 09:18:48

Говь хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох гэж байгаа тул хувьцаа эзэмшигч та бүхэн  2016 оны 3-р сарын 6-наас 11-ний өдрүүдэд өөрсдийн харьяа үнэт цаасны компани дээрээ очиж, хурлын материалтай танилцана уу.

Хурлын тов:       2016 оны 4-р сарын 8

Цаг:                     14:00 цагт

Байршил:            “Говь” ХК-нийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторан

Бүртгэх өдөр:     2016 оны 3-р сарын 11

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2015 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. Компанид шинээр нэвтрүүлээд байгаа “Амеб” менежментийн явц, үр дүнг танилцуулах
  3. 2014 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2015 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай ТУЗ-н шийдвэрийг танилцуулах
  4. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, батлах
  5. ТУЗ-н гишүүнд нэр дэвшигчдийг батлах

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2016 оны 3-р сарын 6-ны өдрөөс  4-р сарын 6-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “Говь”ХК-ийн төв байранд байрлах Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын өрөөнд ирж танилцаж болно.

Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс харилцдаг үнэт цаасны компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, үнэт цаасны компанидаа эсвэл доорх компанийн хаягаар 4-р сарын 4-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг:

Улаанбаатар-17062, Шуудангийн хайрцаг-36/434, “Говь”ХК

Холбоо барих

Хурал зохион байгуулах комиссын дарга:      Утас:       342713

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга:                     Утас:       343713 /1193/, 9903-2919  Email:      solong.d@gobi.mn

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ