• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТУЗ-ИЙН ДАРГА, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРТ

2016-03-11 14:53:16

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу үнэт цаас гаргагч хувьцаат компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд нь  Хороонд  бүртгэгдсэн  аудитын компаниар санхүүгийн тайландаа аудит хийлгэхээр зохицуулагдсан байдаг.

 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6-д “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх гэсэн заалтыг зөрчиж, үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр Хороонд бүртгүүлээгүй аудитын компанийг сонгож, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн асуудал түгээмэл гарч байна.

Иймээс Аудитын тухай хуулийн 10.2.1-д “хувьцаат компани нь тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө” гэж заасантай нийцүүлж 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа Хороонд бүртгэлтэй аудитын компаниар аудит хийлгэж ирүүлэхийг анхааруулж байна.

Тус хороонд бүртгэлтэй аудитын компаниудын мэдээлэлтэй    http://frc.mn/org/index?category=81  холбоосоор орж танилцана уу.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ