• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

МИК ХОЛДИНГ ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

2016-03-29 10:52:14

 "МИК Холдинг" ХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар нэгж хувьцаандаа 241.2 (хоёр зуун дөчин нэгэн төгрөг хоёр мөнгө ) төгрөг буюу нийт 4.995,087,948 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Бүртгэлийн өдрөөр буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн "Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв"-д байршуулан шилжүүлнэ.

Тус компани нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржид бүртгэгдсэн бөгөөд ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарган дотоодын зах зээл дээр борлуулах замаар цаг тутам хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдэж буй ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөгжүүлж, Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэх эрхэм зорилготой ажилладаг.

Компанитай холбоо барих:

Утас: 976-11-328267

Цахим хуудас: www.mik.mn

Э-шуудан: info@mik.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ