• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

56226.71

( 310.89 0.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 56226.71 310.89
MSE A Индекс 21426.54 66.69
MSE B Индекс 14582.31 -44

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ СОНИРХОЖ ЭХЭЛЛЭЭ

2016-05-11 04:52:07

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг Хонконгийн “Ptarmigan and Eden asset management”, “Firebird Mongolia Fund” болон БиДиСек үнэт цаасны компанийн төлөөлөл Монголын хөрөнгийн биржид зочилж, Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5225 дахь арилжааг нээж, цан цохилоо. 

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал М.Болор хөрөнгийн биржийн бодлого, үйл ажиллагаа, Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг сонирхож буйгаа илэрхийлж, зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар харилцан санал солилцлоо.

Дашрамд дурдахад Монголын хөрөнгийн бирж  Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран 2016 оны 4 сарын 26-27-нд Лондон хотноо “Монгол–Лондонгийн бизнес форум”-ыг зохион байгуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монголын хөрөнгийн зах зээл, Монголын компаниудыг сурталчлах ажлыг зохион байгуулсан билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ