• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48925.13

( -159.74 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48925.13 -159.74
MSE A Индекс 18942.32 -55.7
MSE B Индекс 14541.14 -23.06

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-15 15:37:48

Энэ өдөр нийт 22,344,066,757 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЗАЛУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15 12:13:34

Төгсгөлд нь “Стоклаб секьюритиз ҮЦК" ХХК-иас сургалтын агуулгыг бататгах асуулт, хариултын QUIZ уралдааныг зохион байгуулж, гурван сурагчийг хувьцаа худалдан авах эрхийн бичгээр урамшуулсан юм.

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-05-12 07:47:01

“Багануур” ХК нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүү зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн холбогдох журмын дагуу нийт 9,870,287 /есөн сая найман зуун далан мянга хоёр зуун наян долоо/ ширхэг хувьцаа нэмж гаргах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 2016 оны 04 дугаар сарын 18-ний ТУЗ-ийн 24 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Багануур ХК-иас нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэх журам”-ыг үндэслэн Компанийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөр хувьцаа эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхтэй.

Иймд “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн уг эрхээ хэрэгжүүлэх бол Компанид хандана уу.

  • Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхийн бүртгэлийн өдөр:       2016.04.11
  • Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах хүсэлт хүлээн авах эцсийн өдөр:      2016.05.23

Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам болон бусад холбогдох мэдээллийг үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандаж эсвэл компанийн байранд ирж танилцана уу.

Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсан хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээ нь нэмэлт хувьцаа гаргаж буйтай холбоотойгоор нэмж гаргаж буй хувьцаатай хувь тэнцүүлэн багасахыг анхаарна уу.

Жич: Компанийн нэмж гаргах хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК зөвшөөрч, бүртгэсэн тохиолдолд Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрх баталгаажигдана.

“Багануур” ХК-аас хүсэлт хүлээн авах мэргэжилтний мэдээлэл:

Улаанбаатар хот, Багануур дүүрэг, “Багануур” ХК-ийн өөрийн байр, 2 давхар 201 тоот өрөө

Хэвлэл мэдээллийн ажилтан: С.Одончимэг

Утас:99044373

Электрон шуудан: sanjaa_oogii@yahoo.com

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ