Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Сангийн сайдын 2014 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журам”-ыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО - 1
ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР:
- Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн /зэрэг цолтой/, тухайн салбараар мэргэшсэн байх;
- Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
- Өмнө нь үндэстэн дамнасан томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Сүүлийн 3 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;
- Биржтэй нэгдмэл сонирхолтой болон биржийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, тухайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
- Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
- Нэр дэвшигч өөрөө болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцийг эзэмшдэггүй байх;
- Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт,
- Өөрийнх нь тухай өөрийг нь сайн мэдэх хоёр хүний ажил байдлын талаарх тодорхойлолт,
- Боловсролын диплом, үнэмлэх,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгийг нотлох бусад баримт бичиг, баталгаа.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн хувь хүмүүс бичгээр гаргасан хүсэлтээ бусад бүрдүүлэх материалын хамт 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад хаяглан Чингисийн талбай 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржид ирүүлнэ үү. Асууж тодруулах зүйл байвал 976-11-310506-1113 утсаар холбогдоно уу.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК