• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49193.65

( 108.78 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49193.65 108.78
MSE A Индекс 18971.95 -26.07
MSE B Индекс 14594.11 29.91

Мэдээ мэдээлэл

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-15 15:37:48

Энэ өдөр нийт 22,344,066,757 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЗАЛУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15 12:13:34

Төгсгөлд нь “Стоклаб секьюритиз ҮЦК" ХХК-иас сургалтын агуулгыг бататгах асуулт, хариултын QUIZ уралдааныг зохион байгуулж, гурван сурагчийг хувьцаа худалдан авах эрхийн бичгээр урамшуулсан юм.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦАА ХУВААСНААР ХУВЬЦААНЫ ХӨРВӨХ ЧАДВАР НЭМЭГДЭНЭ

2016-05-19 03:02:30

Хувьцаат компанийн нэгж хувьцааны ханш өндөр байгаагаас зарим компани өөрийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хувьцааг хуваадаг байна.

2008 онд “АПУ” ХК нэгж хувьцааны зах зээлийн ханш 54,000 төгрөгт хүрч хөрвөх чадвар муудсан тул компанийн зүгээс хувьцааг 1:100 хувааж нэгж хувьцааны үнийг 540 төгрөг болгосон нь тухайн компанийн хувьцааны эрэлтийг өсгөж, хөврөх чадварыг нэмэгдүүлж дараагийн 3 сард хувьцааны ханш 70 гаруй хувиар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанийн нэгж хувьцааны хаалтын ханш 3700 төгрөг байна. Мөн “Таван толгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш 730,000 төгрөгийн үнэтэй үнэтэй болж хөрвөх чадвар муудсан тул хувьцааг 1:100 болгож хувааснаар нэгж хувьцааны үнэ 7300 төгрөг болгосон бөгөөд хувьцааны эргэлт нэмэгдэж, нэг жилийн дотор хувьцааны ханш 42.8 хувиар өсч, зах зээлийн үнэлгээ 500 тэрбум төгрөг болж, МХБ-ийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болж байсан.

2016 онд АПУ, СҮҮ, УБ-БҮК зэрэг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас хувьцааг хуваах шийдвэрийг гаргасан юм.

Хувьцаа хувааснаараа компани болон хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд дараах ач холбогдолтой. Үүнд:

  •          Хувьцааны хөрвөх чадвар сайжрах /Нэгж хувьцааны ханш багассанаар авч зах зээл дээр эрэлт нэмэгдэнэ/
  •          Компанийн зах зээлийн үнэлгээ бодитоор тогтоогдож, хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ өсөх
  • ·         Хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдсэнээр компанийн засаглал сайжрах