• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

"ШИВЭЭ ОВОО" ХК АНДАРРАЙТЕРИЙН ЗӨВЛӨХ КОМПАНИЙГ СОНГОНО

2016-05-24 02:02:47

"Шивээ овоо" ХК нь хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараахь баримт бичгийг хүргүүлнэ.

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
  2.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт 
  3. Хуулийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт 
  4. Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
  5. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлж, ижил төстэй төслийн санхүүжилтыг амжилттай босгож, хэрэгжүүлсэн туршлагыг талаарх мэдээлэл
  6. Сүүлийн 3 жил буюу 2013-2015 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хуулбар, аудитын дүгнэлтийн хамт 
  7. Зөвлөх хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар  /намтар мэргэжилтний ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэлийг заавал тусгана/ болон иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар                                               Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.                                                                                                                                   Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны 10 цаг 30 минутын дотор ирүүлнэ үү.                                                                                                                              Материалыг хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, "Багануурилч" ХХК-ийн байрны 1-р давхар, "Шивээ овоо" ХК-ий төлөөлөгчийн газар 101 тоот өрөө           Харилцах ажилтан Х. Дашжаргал, Ц. Эрдэнэсүрэн.                                                                   Утас: 99113823, 95063389, Факс: 11-458940 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ