• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49101.23

( 16.36 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49101.23 16.36
MSE A Индекс 18971.95 -26.07
MSE B Индекс 14594.11 29.91

Мэдээ мэдээлэл

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-15 15:37:48

Энэ өдөр нийт 22,344,066,757 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БАГАНУУР” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2016-07-04 05:42:59

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу “Багануур” ХК-ийн нэмж гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг тус компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр цан цохиж нээж, МХБ-ийн гүйцэтгэх захирал М.Болор, Андеррайтер компани /“ТиДиБи Капитал ҮЦК” ХХК/-ийн төлөөлөл тус тус оролцлоо.

“Багануур” ХК-ийн нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2016 оны 7 дугаар сарын 4-өөс 5-ны өдрийн хооронд явагдах юм.

“Багануур” ХК-ийн хувьцааны төрийн эзэмшлийн 75% -ийг 51%-иас доошгүй хэмжээнд 9,870,287 ширхэг хувьцаа нэмэлтээр гаргаж 26,156,260,550 төгрөг олон нийтээс татан төвлөрүүлэх бөгөөд  энэ хөрөнгөөр нэн шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжийг худалдан авч үйлдвэрлэлийн тасралгүй байдлыг ханган ажиллах, цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинээр ашиглалтанд орсон “Амгалан ДС” болон 2017-2018 онд ашиглалтанд орох “ДЦС-5”, “Багануурын ЦС” зэрэг компаниудад нүүрс нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ